СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-02

Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийг бууруулах гэж байгаа хүний хувьд "Эко констракшн" 50 давхар барилга барихыг зөвшөөрөхгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

-“Эко констракшн” компани нь Улаанбаатар хотын төв буюу Монгол шуудан компанийн замын урд талд зочид буудал, оффиссын зориулалттай 50 давхар барилгын ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ёстой гэдэг асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хотын төвд 50 давхар барилга барьж байгаа нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг "20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн:

-"Эко констракшн" компанийн 50 давхар барилгын талаар би мэдэхгүй байна. Өндөр барилгын зөвшөөрлийг Барилга хот, байгуулалтын яам тусгайлан өгдөг. Ямар шугамаар явсныг нь мэдэхгүй байна. Ер нь бол бид шугам сүлжээндээ баригдаад хотын 700 га газар дээрээ бөөгнөрөөд байгаа. Үүнээс гарах зөв зам бол хүн амын төвлөрлийг задлах ёстой гэж үзэж байгаа. Хүн амын төвлөрлийг сааруулахын тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын төсвийн тодотгол дээр сая тавьсан.

Би түгжрэлийг бууруулах гэж байгаа хүний хувьд үүнийг зөвшөөрөхгүй. Хотын төвд 50 давхар барилга баригдсанаар улам нягтарна л гэсэн үг. Гэхдээ бариулахгүй гэхээр олон өөр барилгууд шүүхээр явчихдаг нөхцөл байдлууд байгаа шүү дээ гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
3 сарын өмнө
116.206.83.106

Hotiin tub hesegt 5 s deesg davhar barilga barihiig horiglood huuli gargaachee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.