СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-08-31

Г.Болор-Эрдэнэ: Бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг мөнгөн медалиар хариулсандаа баяртай байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьсон дэлхийн хошой аварга, МУГТ Г. Болор-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медаль хүртсэн билээ.

"Парис 2024" Паралимпын наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Пара Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ баярын сэтгэгдлээ хуваалцжээ. 

Ганбатын Болор-Эрдэнэ:

-Миний ард байсан, намайг дэмжсэн Монголын ард түмэн, бүх хүмүүстээ баярлалаа. Биеийн тамир спортын улсын хороо, Монголын паралимпын хороо, Монголын таеквондогийн холбооны удирдлага, багш дасгалжуулагч болон үндэсний шигшээ багийн найз нөхөддөө бүгдэд нь маш их баярлалаа.

Батлан хамгаалах яам, Алдар спорт хорооны баг бүрэлдэхүүндээ маш их баярлалаа. Их Монгол сан группийн захирал, удирдлагад баярлалаа. 
Бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг мөнгөн медалиар хариулсандаа баяртай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.