“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээн үргэлжилсээр байна.
Эрэгтэйчүүдийн 63 кгд хүч сорьсон дэлхийн хошой аварга, МУГТ Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Туркийн Базтеке Махмуттай тулалдаж үндсэн цагт 7:7 -оор тэнцэж алтан онооны цагт ялагдлаа.
Туркийн тамирчин дэлхийд чансаагаар 1-т, манай тамирчин 2-т эрэмбэлэгдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.