- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт олон улсын Жорк стандартын дагуу ордын нөөцийг гүйцээх хайгуулыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Монгоулд” ХХК гүйцэтгэж байна.
Шивээ-Овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь 29,500.0 га талбайг хамардаг, нийт 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй юм. Орд нь “Шинэ-Ус”, “Өехий цагаан” болон “Ногоон тойром” гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа ба үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 605 сая.тонн нөөцтэй 4,290 га талбайд “Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү ордын нөөцийн гүйцээх хайгуулыг хийснээр одоогийн батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэх ба Монгол Улсын эрчим хүч, цахилгаан дулааны тасралтгүй хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.