СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шаншань нэртэй халуун орны шуурганд гурван иргэн амь насаа алдаж, нэг иргэн ор сураггүй болжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Шаншань халуун орны шуурга нь энэ жил Япон улсад тохиолдсон хамгийн хүчтэй шуурга болж байна.

Тус шуурганы эрчим 150 км/ цагийн хурдтай шуурсан ба шуурганы улмаас их хэмжээний аадар бороо орж, олон хот суурийн газар үерт автан, 125.000 гаруй өрх айл тог цахилгаангүй болжээ.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газраас пүрэв гарагт улсын хэмжээнд хөрсний гулгалтаас үүдэн гурван иргэн амь насаа алдаж, нэг хүн ор сураггүй болж, 80 орчим иргэн хүндээр гэмтэж бэртэн, 4.1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дотоодын 700 гаруй нислэг цуцлагдаад байгаа аж.

Япон улсын цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд 700мм-ийн хур тундас орох төлөвтэй бөгөөд баруун болон зүүн бүсийн оршин суугчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.