Зуны 17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо.
Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кгд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо.
Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, гурав дахь алтан медаль, нийт тав дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.