"MISS UNIVERSE 2024" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчоор “Miss Universe Mongolia 2023” тэмцээний тэргүүн мисс З.Номинзул сонгогдсон байна.
З.Номинзул нь “Miss Universe Mongolia 2023” тэмцээний ялагчаар тодорсон ч “Miss Universe 2023” тэмцээн эхлэх цаг үед насанд хүрээгүй байсан тул оролцох боломжгүй байжээ.
Харин "Miss Universe Mongolia" байгууллагаас хүсэлт тавьсны дүнд З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор баталгаажуулжээ.
“Miss Universe 2024” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.