СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-28

Соёлын дэд сайд асан М.Батбаярыг Шинэ зуун хотын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мөнхөөгийн Батбаярыг Шинэ зуун хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.

Ажлын туршлага: 

2009-2010 онд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Зураг төслийн Хэлтсийн дарга;
2010-2011 онд “Идеал групп” ХХК-ийн захирал;
2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн Ерөнхий захирал;
2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах Газрын дарга;
2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн Ерөнхий захирал;
2016-2017 онд МУ-ын Шадар Сайдын орон тооны бус Зөвлөх;
2017-2019 онд Барилга, хот байгуулалтын яаманд Эдийн засгийн коридорын Хот байгуулалтын асуудал хариуцсан Зөвлөх;
2019-2020 онд БСШУСЯ-ны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал;
2020 -2024 онд Соёлын дэд сайд
2024 оны 01-дүгээр сараас Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.