Өмнөх парламентад Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилсон байна.
Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд Хангайн бүсийн I тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч “өвдөг шороодсон” юм. Д.Тогтохсүрэн хуульч, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжилтэй. УИХ-д хоёр удаа сонгогдсон төдийгүй 2018-2024 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байв.
БОЛОВСРОЛ
1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
АЖЛЫН ТУРШЛАГА
1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018-2024 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2024.08 сараас “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yach ch unasan darga deer l unah yumdaa
Өлхөн хийх хүн дээ, өнөөгийн УИХ-д байсан бол олон ногоон помидоруудыг чиглүүлэх байсан байх.