Хангайн бүсийн I тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн АН-ын даргын тамгыг өрөөнөөс нь зөвшөөрөлгүй бусдаар авахуулж, хулгайлсан гэх асуудалд холбогдсон байна. Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, Суварга хайрханы тахилга энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болсон бөгөөд тус тахилгад оролцохоор УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймагтаа очжээ.
Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд “УИХ-ын гишүүн П.Мөнхтулга энэ сарын 15-ны өдөр Архангай аймагт ирж, намын байраар очсон. Энэ үед аймгийн АН-ын дарга М.Гүрсүрэн эзгүй байж таарсан ч гишүүн “Намын байраар ороод гаръя” гэх нэрийдлээр түлхүүрийг нь аймгийн намын хорооны гишүүн Х гэгчээр дамжуулан авсан. Улмаар намын дарга М.Гүрсүрэнгийн тамгыг авахуулсан.
Улмаар энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотод хууль бусаар хуралдуулсан байна. Хууль бус гэдэг нь хэдэн зүйлээр нотлогдож байгаа.
Нэгдүгээрт, аймгийн намын хорооны хурлыг зарлах эрхтэй субьект УИХ-ын гишүүн биш бөгөөд зөвхөн намын дарга, эсвэл намын хорооны тэргүүлэгчид байдаг.
Хоёрдугаарт, намын хорооны гишүүдийг хууран мэхлэх замаар буюу “Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барин талархлын хүлээн авалт хийх утгатай урилга илгээж, Улаанбаатарт ирүүлсэн ч уг чанартаа намын хорооны хурлыг хийсэн нэр зүүж, тэдний гарын үсгийг авах санаа агуулсан байна.
Гуравдугаарт, дүрэм, журмаараа бол аль ч бүс нутгийн намын хорооны хурал тухайн орон нутагтаа хийгдэх ёстой атал Улаанбаатарт хийхээр завдсан уг үйлдэл нь хууль бус юм” гэв.
Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд хуулийн байгууллагад хандана гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар ёс суртахуунгүй хүмүүс энэ их хуралд сонгогдоо вэ!!! Тамга хулгайлна...бүтэхгүй...
Ямар ёс суртахуунгүй хүмүүс энэ их хуралд сонгогдоо вэ!!! Тамга хулгайлна...бүтэхгүй...
Ямар ёс суртахуунгүй хүмүүс энэ их хуралд сонгогдоо вэ!!! Тамга хулгайлна...бүтэхгүй...
Сонгуулиас өмнө хүүхэн зодсон? Монгол Бишенбаев гээд бсан даа.
Энэ шуналууд тамганы хулгайгаар гаршчихлаа шүү бүр нэг үхэж байвал таарсан барамнууд жирийн гишүүдийн нэрийг барьж их л муу зүйлсийг сэдэн хэрэгжүүлэх юм даа
Бүтэхшүй амьтан юм биш үү Одоо тамга хулгайлж бна цаашдаа юу хулгайлах бол доо
Ene bvtehgvi garaa
Ene bvtehgvi garaa