СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Монкон групп" ХХК хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ.

Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, "Монкон групп" ХХК-д хүргүүлсэн байна.

Гэвч "Монкон групп" ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам усанд автсан байна.

Өнөөдөр ГУББГ-аас тус компанийн барилгын талбайн хөрсний усны хоолойг авто замын ус зайлуулах шугамаас салгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.