Өчигдөр /2024.08.16/ оройны 16:00 цагаас хойш нийслэл хот орчмоор зургаан удаагийн давтамжтайгаар хотын төв болон баруун хэсгээр 35мм-ийн хэмжээтэй хур тунадас орсон.
Нийслэлийн онцгой байдлын алба үер усны аюулаас сэрэмжилж, 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар ус тогтсон гэх 11 дуудлага иржээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Энхтайваны гүүр, БЗД-ийн 26 дугаар хороо буюу Нарны гүүр, СХД-ийн 33 дугаар хорооны Тахилтын нүхэн гарц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Гэгээнтний нүрэн гарц, уулзвар зэрэг долоон байршилд ус тогтсон. Нийт 12 ажилтан зургаан техниктэйгээр ажиллаж усыг соруулжээ.
Усархаг бороо орсон болон цаг уурын байдлаас ирүүлж байгаа мэдээллээр бороо үргэлжилж орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Boroonii usaa mashin ugaalgiin gazaruudad uguud tsewer undnii usaa uguhuu boliulaa
Boroonii usaa mashin ugaalgiin gazaruudad uguud tsewer undnii usaa uguhuu boliulaa
Boroonii usaa mashin ugaalgiin gazaruudad uguud tsewer undnii usaa uguhuu boliulaa