СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Энэ хүрээнд 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал буурна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.