- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өвөрхангай аймагт үүсээд байгаа шонхорын асуудлаар аймгийн засаг дарга орлогч О.Сумъяасүрэнгээс тодрууллаа.
Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч О.Сумъяасүрэн:
-Шонхор шувуу нь нүүдлийн махчин шувуу. Ер нь бол ОХУ, Хятад, БНМАУ, Монгол, Зүүн Европ, Казакстан, Тува гэх улсын нутаг дэвсгэрээр дайран нүүдэллэн амьдардаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас чиглэл гаргаж Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд бас хүсэлт хүргүүлсэн байдаг.
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 22-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах тоо хэмжээ тогтоох тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2024 оны тавдугаар сарын 30-ний өдрийн ТГ/399 дугаартай албан албан бичгийн хавсралтад тусгагдсан соёлын зориулалтаар бариулах идлэг шонхрын хуваарийн дагуу 10 аймагт 20 ажлын хэсэг гаргах чиглэл өгсөн.
БОАЖ-ын Сайдын 2023 оны А/309 тоот тушаалаар баталж гэрээний загвар, соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барьсан тухай актын загвараар 10 аймаг гэрээ байгуулж, амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тооцож 100 хувь сумын дансанд төвлөрүүлдэг.
Засгийн газрын 2024 оны 260 дугаар тогтоолоор “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон үнэлгээгээр Идлэг шонхор 26.100.000 төгрөгөөр үнэлсэн байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд тэрииг барьж өгөөд авсан мөнгөө яасан вэ сум аймагаа хөгжүүлсэн үү лсад тушаасан уу эсвэл дарга нарт өгчихсөн үү
ANUSDI8095587AXD