- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал Жон Юн /MPA. MBA/, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал АУ-ны доктор И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.
ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм. Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм Шинжилгээ Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг хийсэн бол тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А. Оюунчимэг JCI-ийн Магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа зочид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж танилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эхмут гэж юу байдаг