Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул:
-Сэлбэ дэд төвийг 158 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байгаа нь энэ богино хугацаанд амжилттай үзүүлэлт. Одоогоор нүхэн жорлонгуудын газрыг ариутгах, хог цэвэрлэх гэх мэтчилэн бэлтгэл ажлууд хийж байна. Энэ нь сар орчмын хугацаанд үргэлжилнэ. Түүний дараа бүтээн байгуулалт буюу орон сууцны барилгын ажлууд эхэлнэ.
Цоо шинээр том бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Үүнд стандартаа мөрдөж, дор хаяж 40 хувь нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн.
Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр:
-Нийслэлийн хэмжээнд таван дэд төвийг тодорхойлсон бөгөөд түүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.