УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товложээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр захирамж гаргаж, маргааш буюу энэ сарын 14-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарласан. Иймд ээлжит бус чуулганаар хэлэлцэх зарим асуудлыг хоёр намын бүлэг хэлэлцэх юм байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ба намын бүлгүүд энэ асуудлаар саналаа нэгтгэх бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.