СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-08-13

“Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд аудит хийж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны “Аудитын сэдэв батлах тухай” 09 дугаар тогтоолын дагуу “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашигт хийх гүйцэтгэлийн аудитыг хийж эхэллээ. Аудитыг Монгол Улсын Үндэсний аудитын газар болон Оросын Холбооны Улсын Тооцооны танхимын аудитын баг хамтран гүйцэтгэх юм.

Гүйцэтгэлийн аудитаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь  Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн эсэх, Нийгэмлэгийн үйлдвэрлэлийн ба эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй эсэхийг 2021-2023 оныг хамруулан үзэхээр төлөвлөөд байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбуунямаас тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням:

-Аудитын сэдвийг Монгол Улсын Их хурлын 2022 оны есдүгээр тогтоолоор баталсан. Энэхүү аудитыг ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа учраас цаг хугацааны хувьд хойшлоод энэ онд хийж гүйцэтгэх гэж байна. Аудитын эцсийн үр дүнг энэ оны арванхоёрдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа. Энэ хугацаанд аудитын үйл ажиллагаа явна.

Аудитын шалгалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” компанийн үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр ашиг, үр нөлөөг дүгнэнэ. Цар тахлын үед Улаанбаатар төмөр зам компани нэлээн ачаалалтай ажилласан. Энэ үеийг мөн аудитын шалгалтад хамруулж үзэхээр төлөвлөж байна. Энэ гүйцэтгэлийн аудитын хүрээнд орлого төвлөрүүлэлт, зардал, үйл ажиллагааны үр ашиг, удирдлага зохион байгуулалтын асуудлыг авч үзнэ.

Хоёр улсын хамтарсан компани учраас ОХУ, Монгол хоёр орны аудитын байгууллага харилцан санал солилцож байж, аудитын үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа 2021-2023 оны үйл ажиллагаанд аудит явуулна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.