- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн (ТТЭСЭШХ), Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц (ТТЭСС)-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт найм дахь жилдээ 2024 оны 7 дугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12.0% буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоолоо. Тандалт судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга А.Камелият, Онцгой комиссын гишүүдэд эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн хамт ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн Биологийн ШУ-ны Доктор В.М.Корзун, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн орон нутгийн радиод тарваган тахал өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар сэрэмжлүүлэг ярилцлага өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.