Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутгаар өчигдөр өдрийн үргэлжилсэн бороо орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан ,техник хэрэгсэл нь эвдэрсэн, шаварт суусан дуудлага маш их ирсэн байна.
Тиймээс иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагагүй тохилдолд холын замд гарахгүй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.