СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-08-10

М.Анхцэцэг, П.Орхон, Б.Сэр-Од нарын манай таван тамирчин өнөөдөр өрсөлдөнө

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

"Парис 2024" зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Монголын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд МУГТ П.Орхон Болгарын Биляна Дудоватой 17:00 цагаас дагаж барилдана. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Т.Тулга эхний барилдаанаа Кубын Алехандро Валдестай хүч үзнэ. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Э.Даваанасан Нигерийн Анна Руебентай барилдана. 

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од 14:00 цагаас хурд сорино. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд 22:00 цагаас өргөж эхэлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.