Үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас Даланзадгадаас Мандалговь чиглэлийн автозамын зорчих хэсэг усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн тул аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр 2024 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 15:00 цагаас наймдугаар сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь, Сүхбаатарын утгаар ахиухан хэмжээний усархаг бороо, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар их бороо орох тул цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах, тухайн чиглэлүүдэд хол замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.