СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Г.Дуламдорж: Уурхай Орхон голыг бохирдуулснаас үүдэж загас, жараахай олноороо үхэж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж, Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийж байна.

Иргэн Г.Дуламдорж:

- Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанийн далангийн ус Орхон голтой нийлснээс болж, энэ сарын 2-оос эхлэн Орхон голын эх бохирдлоо. Улаан шавартай ус урсаж эхэлсэн. Үүнээс улбаалан найман аймгийн 53 сумаар дамжин урсдаг 1413 км-ийн урттай Орхон гол бохирдож, аюул учраад байна.

Иймд яагаад Архангай аймгийн Байгаль орчны газар, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар болон Байгаль орчны яам анхааралдаа авч ажиллахгүй байна вэ гэдэг асуудлыг иргэдээ төлөөлж тавьж байна. Мөн голын ойролцоо нутагладаг айлуудын хүн ам ундны усгүй болоод удаж байна. Айлууд бол ундны усаа зөөгөөд авч болж байгаа. Мал, амьтан голын бохирдсон усыг ууж байна. Гэтэл энэ бохирдсон усыг ууж байгаа малын махыг ард иргэд, улс орон даяар хэрэглэнэ. Тэгэхээр ярихгүй бол болохгүй том асуудал үүсээд байна. Тиймээс Байгаль орчны яам, аймгуудын Байгаль орчны газар анхааралдаа авахын хүсэж байна гэв. 

Иргэн А.Долгор-Өлзий:

-Эрх барьж буй хүмүүс буруу шийдвэр гаргаж байгаатай холбоотойгоор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хуш модны самрыг аравдугаар сарын 15-аас түүхийг зөвшөөрсөн Байгаль орчны сайдын тушаал байдаг. Гэтэл Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Дөрвөн улиралтай. Тиймээс жил бүрийн жимс жимсгэний болц харилцан адилгүй байдаг юм. Иргэд есдүгээр сарын 15-аас самарт гарахад, самар аяндаа хуш модноосоо унаж эхэлсэн байдаг. Тиймээс самар унаад ялзарч эхэлдэг. Самрыг болсон үед нь хуш модноосоо унаж эхлэхэд нь нэг иргэн ч гэсэн түүгээд банкны зээлнээсээ гарах хэрэгтэй байна. Энэ асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа анхааралдаа авч, өмнөх сайдын шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна. Аравдугаар сарын 15-аас самар түүхийг зөвшөөрдөг байдлыг өөрчилж, есдүгээр сарын 15 болгомоор байна. Энэ нь иргэдийн амьдралд хэрэгтэй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.