Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Төв аймагчууд өнгөтэй сайхан наадсан. Тодруулбал, улсын харцага, заан цолтнууд Төв аймгаас төрөн гарсан.
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын начин Д.Хүдэрбулга аймгийн арслан П.Өсөхбаатараар дөрөв, аймгийн арслан Г.Төрмөнхөөр тав, аймгийн арслан Л.Энхсаруулаар зургаа, улсын аварга О.Хангайгаар долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн юм.
Харин Төв аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр нь аймгийн хурц арслан Э.Мөнхбаатараар дөрөв, аймгийн арслан П.Хүрэлбаатараар тав, аймгийн арслан Э.Мөнхжаргалтай тунан барилдаж зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм.
Төв аймагчууд заан, харцага хоёртоо хүндэтгэл үзүүлж, энэ сарын 16-нд БӨХИЙН БАЯР хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.