СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-08

Моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн эсэн мэнд гарч, нэг нь осолджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т “Тэнгис-Шишгэд”-ын голд гурван хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагаас эхлэн таван алба хаагч хоёр бүлэгт хуваагдан анх осолдсон газраас явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд, дроноор усны мандлаас дээш хоёр метрийн өндрөөс самналт хийсэн. Эрлийн ажиллагааг наймдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.