СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-05

"Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэний 10 жилийн ойн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дахь сургалтын төвөөс "Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй оюутнуудын ар гэрийнхэнд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, их, дээд сургуулиудын удирдлагын төлөөлөл оролцсон юм. "Оюутан цэрэг” хөтөлбөр нь анх 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 10 дахь жилийнхээ ойтой золгож байна. Тус хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамруулан нэгдүгээр шатны бэлтгэл үүрэгтнийг бэлтгэх үндсэн зорилготой юм. 

Шар хад дахь сургалтын төвд энэ жилийн хөтөлбөрт МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, СЭЗДС, Монгол улсын Консерватори, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль, Мандах их сургууль, Этүгэн их сургууль зэрэг 30 гаруй их дээд сургуулийн 600 гаруй оюутан хамрагдаж байна. “Оюутан цэрэг"-үүдийн ар гэрийн төлөөлөл очиж, хэрхэн сурч бэлтгэгдэж байгаа бодит байдалтай нь биечлэн танилцаж, сургалтын орчин нөхцөлийг нь үзэж сонирхлоо. 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Ардын багш, хурандаа Г.Мягмаржав:  

ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ХҮҮХДҮҮДЭЭ “ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ЯВУУЛАХ ГЭЖ ӨРСӨЛДДӨГ БОЛСОН

-“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 жил болж байна. Анх 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 тоот зарлиг гарч, Засгийн газарт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг эхлүүлэх тухай чиглэл өгсөн юм. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ намайг Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Сургалт хариуцсан дэд  захирлаар ажиллаж байх үед үүрэг өгсөн. Би богино хугацаанд цэргийн эрдэм сурах чиглэлээр ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байсан. Энэ сэдвийнхээ хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 2014 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр анги буюу Алтанбулагт 500 цэрэг авч, хөтөлбөрийг туршилтын байдлаар явуулсан. Дараа жил нь 1000 оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулсан. Ингээд болох юм байна гэж үзээд жил бүр амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Хугацаат цэргийн албанд нэг жил сурч байгаа зүйлээс яг цэргийн албанд хэрэг болохыг нь богино хугацаанд сургаж, цэргийн алба хааснаар тооцож болох юм гэсэн хуулийн өөрчлөлтийг Батлан хамгаалах тухай багц хуульд тусгасан юм. Эрх зүйн орчин нь баталгаажаад жил бүр

Цэрэг хүнд яг юу хэрэгтэй вэ гэдгийг авч үзэж, гол зүйлийг нь богино хугацаанд зааж байгаагаараа ач холбогдолтой. Нэгдүгээрт, оюутан хүн цэргийн алба хааснаар Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах дүрэмт үүргээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хааж байна гэсэн үг. Хоёрдугаарт цэргийн алба хааснаараа ирээдүйд төрийн алба хаших бүрэн боломжтой болж байна.

Гуравдугаарт Яагаад гэхээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд очоод сайн сурч байгаа. Сурлагадаа амжилт гаргадаг. Учир нь энд ирээд хатуужил, төлөвшил, ёс суртахуунд суралцдаг. Дөрөвдүгээрт, цэргийн алба хаасан залуус  хамт олон ч болдог юм байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Woow
1 сарын өмнө
116.206.83.106

Mundag bn aa oyutnuud

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Huurhun uumbe

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.