СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-08-05

"Мөнхийн реп", "Flash", "Outlaw", "No name" хамтлагууд тоглолтоороо өөрсдийн хит 76 дуугаа дуулна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

"Мөнхийн реп", "Flash", "Outlaw", "No name" хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болох юм. Уран бүтээлчид "All in hit" тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө.  

Хайрын хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй нь анхных юм. Тус тоглолтод D45, Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг есөн уран бүтээлч зочноор оролцох аж. Харин тоглолтод дээрх хамтлагууд өөрсдийн хит 76 дуу дуулна. 

Тоглолтын ерөнхий найруулагчаар 333 энтертайнментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 гаруй хүн ажиллаж байгаа ажээ. 

Энэ жил "Outlaw" хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. "No name" хамтлагийн хувьд ирэх жил 20 жилийн ой нь тохиох бөгөөд мөн 2-3 шинэ уран бүтээлүүд гаргахаар бэлдсэн талаараа дурдлаа. "Мөнхийн реп" хамтлагийн 25 жилийн ой 2026 онд тохиож байгаа юм байна. Тус хамтлагийн хувьд шинэ уран бүтээлүүдээ гаргахаар ажиллаж байгаа гэдгээ онцлов.

Тоглолтын талбайд шар айргийн 18, коктейлийн зургаа, ус ундааны зургаа, хоолны 13, электрон тамхины хоёр асрыг байршуулахаар төлөвлөжээ. 

"Outlaw" хамтлагийн гишүүн Г.Чинзориг:

-"All in hit" тоглолтод бид нарын зүгээс 40 дуу дуулна. Онцгойлон хэлэхэд энэ тоглолтыг үзсэн хүмүүс нэг ч дууг нь мэдэхгүй өнгөрөөхгүй. Тэгэхээр ерөнхийдөө завгүй тоглолт болно. Бүх дууг дагаж дуулна. Үзэхээр ирж байгаа хүмүүсдээ хэлэхэд нэлээн сайн бэлтгэлтэй ирээрэй. Ядарна шүү гэж хэлмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.