"Парис-2024" зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү болон олимпод оролцсон жүдо бөхийн тамирчид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.
ОУХМ Б.Баасанхүүг "Сүлд" спорт хорооны хамт олон, Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөл болон гэр бүлийнхэн нь угтан авлаа. Б.Баасанхүү баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
ОУХМ Б.Баасанхүү:
-Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэндээ маш их баярлаж байна. Барилдаанууддаа бэлдсэн зүйлээ хийж барилдсан. Харин финалын барилдаанд бэлдсэн зүйлээ хараахан 100 хувь гаргаж чадаагүй. Багш нартаа, намайг дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Хамгийн хүнд өрсөлдөгч финалын барилдаан байлаа.
Парисын олимп сайхан болж байна. Үлдсэн тамирчдадаа амжилт хүсье. Мөнгөн медаль маань булган сүүлтэй байг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.