СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-04

Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Хоёр хүү нь ээж хөдөөнөөс хэзээ ирэх юм гэж асуудаг

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байна. Шүүхээс Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон бөгөөд тэрээр давж заалдахаа мэдэгдсэн юм. Түүний аав, ээж нь охиныхоо төрсөн өдөр нь тохиож буйтай холбоотойгоор сэтгэгдлээ илэрхийлэв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран:

Охины минь хоёр хүү их санаж байна. Дүү нь “Ахаа ээж хөдөө явсан. Юугаар явсан юм. Онгоцоор явсан юм уу, машинаараа явсан юм уу. Хэзээ ирэх юм” гээд өдөр бүр асуудаг гэсэн. Ээж байхгүй хэцүү байна гэдэг. Бага нь ээжээсээ салдаггүй, байнга л ээжийгээ тэврээд байж байдаг байсан. Өвөл хоёр сар гаруй хоригдох үед нь бага хүү нь саначихсан юм билээ. Одоо бүр хэцүү болж байх шиг байна. Хэзээ ирэх бол гэж асуугаад л байна.

Өнөөдөр миний охины төрсөн өдөр, наймдугаар сарын 4. Миний охин бушуухан гараад ирээсэй гэж хүсэж байна. Өшөө юу гэхэв дээ. Миний охинд хийсэн хэрэг байхгүй. Олон түмний талд явж байгаад хийгээгүй хэргийн төлөө орчихоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.