СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Флоркруз болон албаны бусад хүмүүс утгав. Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ, энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.