Франц улсын Парис хотод олимпын наадамд оролцож буй Монголын жүдогийн шигшээ багийнхан "Монголиа Хаус"-д зочилж, хөгжөөн дэмжигчидтэй уулзжээ.
Энэ үеэр Монгол Улсаас Францад суугаа Элчин сайд У.Нямхүү тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Хөдөлмөрийн баатар, МУГД Ч.Насантогтох тэргүүтэй хүндэт зочид байлцав.
Мөн үеэр жүдо бөхийн тамирчдын олимпын наадмын сэтгэгдлийг сонссон юм.
Усанд сэлэлтийн тамирчин, Монголын рекордыг Парист шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн:
Олимпын бэлтгэл сургуулилтаа хоёр жилийн хугацаанд Тайланд улсад хийсэн. Зорилгоо биелүүлж чадаагүй ч рекордоо шинэчлэн тогтоосондоо баяртай байна. Энэ удаад туршлага, бэлтгэл маш сайн хангагдсан тул өөртөө их итгэлтэй байсан. Энэ удаагийн олимпын уур амьсгал шал өөр байна. Лос-Анжелесийн олимпын зорилгоо тодорхойлж чадлаа. Би сая 18-д орсон. Дэлхийн аваргаар 23,24-т орж байсан. Дэлхийн шилдэг тамирчидтай Азийн наадмаар уралдаж байсан бол сая тэдэнтэйгээ мөр зэрэгцэн өрсөлдсөндөө баяртай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.