СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Mongolia House” гаднынхны нүдийг хужирлаж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Парист олимпоос гадна олны нүдийг хужирлаж буй өөр нэг үйл явдал нь “Mongolia House” төсөл юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныхоо үүх түүх, үзэсгэлэнт газар, уламжлал соёл, урлаг спорт, тоглоом наадгай гадаадын зочид, үзэгчид тун сонирхолтой байгаа бололтой.

Нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн дотор “Mongolia House” хотхонд 10 мянга гаруй хүн зочилж, монгол ахуйтай танилцжээ. “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, уртын дуучны шуранхай, уран нугараачийн үзүүлбэр, шагай болон сур харваа гадныхан төдийгүй Европод ажиллаж, амьдардаг монголчуудад маш их таалагдаж байгааг энэхүү төслийг санаачлагчид онцолж байна.  

Олимпын үеэр эх орноо сурталчлах үүднээс Монгол Улс анх удаа Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн “Монгол хаус” хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Сэр Мианг, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, Олон улсын олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад, дотоодын 10 мянга гаруй зочид, төлөөлөгч зорин иржээ.

“Парис-2024” зуны Олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 улс өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэр, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.