СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-08-02

МҮОХ: П.Орхоноос допинг илэрсэн гэдэг нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ болохыг албан ёсоор мэдэгдэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон "Парис 2024" олимпын наадамд барилдах боломжгүй болж, харин түүний оронд БНСУ-ын тамирчин И Хан Бит оролцох болсон хэмээн БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн юм. Тэгвэл үүнийг ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг онцолж, Монголын Үндэсний Олимпийн Хороо мэдэгдэл гаргалаа.

Монголын Үндэсний Олимпийн Хороо:

-Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Парис 2024” олимпын наадамд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаас допинг илэрсэн тухай мэдээлэл нь ор үндэслэлгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд үзэгч, спорт сонирхогч та бүхэн холбоотой мэдээллийг сайтар нягталж, албан ёсны мэдээллийг МҮОХ, МЧБХ-ны сошиал хуудсаас хүлээн авахыг зөвлөж байна.

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье! гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.