Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ, “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу "DX" үеийн зорилтот бүлгийг хамруулах, ухаалаг хотын загвар, төслүүдийг хөгжүүлэн дэмжих зорилготой” гэлээ.
Ташрамд дурдахад, хатагтай Жун Сук Пак монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Дэ Жангум” кинонд их хатны дүрийг бүтээж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.