СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Г.Дашнямыг томиллоо

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
3 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм.

Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрбээр 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм.

Боловсрол:

1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль

1998-2000 онд Монгол улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль 

2000-2004 Швейцар улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)

2004-2008 Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер

2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч

2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч

2017-2021 онд Монголын Олимпийн хорооны гишүүн

2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч

2020 онд Монголын Жудо Бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч

2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн

2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч

2023 оноос Сүхбаатар дүүргийн намын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.