Улсын хэмжээнд 108 сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Төв аймгийн Баянцагаан сумын хувьд энэ сарын 18-20-ны өдрүүдэд 100 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус Баянцагаан сумын 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны үеэр бөхчүүд хоорондоо зодолдсон байна. Зодоон үүсгэсэн бөхчүүд нь аймгийн цолтой бөхчүүд ажээ.
Энэ талаар Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээс тодрууллаа.
Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн:
-Баянцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам саяхан болж өнгөрсөн. Наадмын бөхийн барилдааны үеэр бөхчүүд хоорондоо муудалцаж, зодолдсон юм байна лээ. Бөхийн оноолт тааруулахтай холбоотойгоор маргасан. Гэхдээ нэгнээ бэртээсэн зүйл байхгүй гэв.
Тус 100 жилийн ойн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий зургаа даван түрүүлж, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн начин М.Баасанцэнд үзүүрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бөхчүүдэд ёс зүй гэж байхгүй боллоо шүүүү

Hunii adag shuu dee ene boxchuud
Hunii adag shuu dee ene boxchuud
Энэ махан бөмбөгнүүд тэгнээ