Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга миний бие, Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар бид хоёр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах томоохон төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Хамтарсан Засгийн газар нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах, 20 минутын хот концепцийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт хийхээс гадна төрийн байгууллагуудаа Богд уулынхаа урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзэж, тодорхой төслүүдээ танилцууллаа. Энэ төслүүд нь өнөөдөр анх яригдаж байгаа зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед судалгаа, тооцоо хийгдэж байсан. Энэ хүрээнд ганга таталгат 900 метр гүүр хийж, энэ гүүрнийхээ цаад тал руу Богд уулын туннелийг барина. Нийт 5.6 км туннел байна. Төрийн захиргааны нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд барих, Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Урдны бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгаач , нөгөө Майдар , хот , Хар хорин нийслэл , Хөшигтийн хөндийн хот , хаана явнаа. Сураг ажиг юу байна ?
Урдны бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгаач , нөгөө Майдар , хот , Хар хорин нийслэл , Хөшигтийн хөндийн хот , хаана явнаа. Сураг ажиг юу байна ?
Урдны бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгаач , нөгөө Майдар , хот , Хар хорин нийслэл , Хөшигтийн хөндийн хот , хаана явнаа. Сураг ажиг юу байна ?