СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Талийгаач өмнө нь цагдаагийн ажилтанд холбогдуулан эрүү шүүлт хийсэн талаар гомдол гаргасан байсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид:

-Урьдчилан хорих 461  дүгээр хаалттай ангид 2024 оны долоодугаар сарын 22-ны өдөр 21 настай иргэн цагдан хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж шаардлагатай болоод амь хохирсонтой холбогдуулан ХЭҮК ажилласан. Тус комисс  чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. Цагдаагийн байгууллагын дэд дарга, III эмнэлгийн эмч нартай очиж уулзахын зэрэгцээ 461 дүгээр хаалттай ангид очиж ажилласан. Мөн тухайн  үйл явдлын хүрээнд төрийн байгууллагуудын ажил хариуцаж байгаа хүмүүстэй уулзаж, тайлбарыг нь авахын зэрэгцээ холбогдох бичиг баримт, хувийн хэрэг, бусад баримтуудыг нь бид татан авч дүн шинжилгээ хийсэн.

АТГ-аас чиг үүргийнхээ дагуу энэ хэрэг ажиллагаанд байна  гэсэн мэдээлэл өгсөн бол Баянгол дүүргийн прокуророос энэ асуудал дуусаагүй бөгөөд  асуудлыг тал бүрээс нь шалгана гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэсэн мэдээллийг тус байгууллагаас нь ирүүлээд байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг хуулийн чиг үүргийн асуудал.  

Мөн цагдан хорих 461 дүгээр анги болон бусад шатлалын эмнэлэг нь тухайн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлсэн асуудалд эмнэлгийн байгууллага зохих ёсны хариугаа өгөх ёстой. Үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газар тогтооно. Хариуг нь үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой.

Энэ асуудлыг шалгаж, хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж, үйлчилгээ үзүүлэх ёстойг цаашид тодруулах шаардлагатай гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.