СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүрээ цам" даншиг наадам наймдугаар сарын 3, 4-нд болно

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам наймдугаар сарын 3, 4-нд болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

-Хүрээ цам даншиг наадмыг 2015 оноос сэргээн, соёл шашин, аялал жуулчлалын томоохон наадам болгож, жуулчдыг татах зорилгоор зохион байгуулах болсон. Монголын шашин, өв соёл, урлагийг гадаадын жуулчдад сурталчилж буй наадам юм. Наадмын үеэр:

  • Лам нарын дунд хаялцах, балин урлалын тэмцээн
  • Унзад, голч нарын тэмцээн
  • Очирвааний тахилгат Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны олон зан үйлүүдийг хийдэг.

Мөн монголчуудын уламжлал эрийн гурван наадам хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа болон морьт харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг ирсэн үзэгч жуулчиддаа сонирхуулхаар бэлдээд байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

-Энэ удаагийн даншиг наадамд их нас, соёолон насны морьд уралдана. Тодруулбал:

  • Наймдугаар сарын 3-нд 12:00-12:30 цагт их насны морь
  • Наймдугаар сарын 4-нд 11:00-11:30 цагт соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • Соёолон насны морьдыг 17 километр, их насны морьдыг 20 километр зайд уралдуулахаар төлөвлөж буй.

Мөн жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Жороо морины уралдааны холбоо, Засаг даргын тамгын газрын бие бүрэлдэхүүн хамтран энэхүү уралдааныг зохион байгуулна. Энэхүү жороо морины уралдааны үеэр жороо морьтой хосыг шалгаруулахаар бэлдсэн байгаа" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.