СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-26

Цагдаагийн байгууллагад амь хохирогчийн хувийн мэдээллийг задруулж, нэр төрд нь халдахгүй байх үүрэг өгчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой Хууль зүй, дотоод хэргийн яаманд уулзжээ.

Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, бусад холбогдох газрын албан хаагчид болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амар нарын холбогдох албаны төлөөлөл оролцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  • Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгөв.

Тус уулзалт нь нэг удаагийн гал унтрааж буй арга хэмжээ бус цаашид энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ар гэрийнхэнтэй нь өмгөөлөгчөөр дамжуулан байнга холбоотой ажиллахаа сайд О.Алтангэрэл илэрхийлж,

Жич: Гэрэл зургийг хохирогчдын зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байгаа болно.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж
1 сарын өмнө
116.206.83.106

Цагдаа зарим мөрдөгч нарт үалгалт оруулж шинэчлэж, прокурорын дэргэд байсан мөрдөх тусгай албыг эргэж байгуулах хэрэгтэй сайдаа..

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Прокурорын дэргэдэх тэр газрыг Дорлигжав нохой татан буулгасан. Одоо сэргээх цаг нь болсон. Дорлигжавын нүгэл нь ч нүдээрээ гарсан даа.

дэлгэр
1 сарын өмнө
116.206.83.106

Цагдаа шүүх прокурор нэг л биш. Аймшиг төрүүлэх юм гэ хүмүүс ярьж байна. Ардчилсан нийгэм ухаантай юм бол үүнийгээ засаачээ

дэлгэр
1 сарын өмнө
116.206.83.106

Цагдаа шүүх прокурор нэг л биш. Аймшиг төрүүлэх юм гэ хүмүүс ярьж байна. Ардчилсан нийгэм ухаантай юм бол үүнийгээ засаачээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.