СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-25

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй монгол эмч нар анх удаа хүүхэд эх барьж авчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Ливан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын баг анх удаа хүүхэд эх барьж авчээ.

Тодруулбал, UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны долоодугаар сарын 19-ний өдөр Индонез Улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авчээ.

Улмаар эх, хүүхдийн биеийг нь тогтворжуулсны дараа Тир хот дахь төв эмнэлэгт хүргэжээ. Энэ нь UNIFIL +1 эмнэлгийн түүхэнд анхны эх барьж авсан тохиолдол болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.