СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн таван чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хасбаатарын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ.

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэр, Хасбаатарын гудамжны авто замыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж авто зам өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх болсон тул нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Ч:25 "Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол"
Ч:51 "3,4 хороолол - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
Ч:52 "3.4 хороолол-Тэнгис к/т- Зайсан"
Ч:18А "3,4 хороолол-6-р бичил хор-Ард кинотеатр - ТЭЦ 3" /Баруунтойрог/
Ч:18Б "3,4 хороолол-Бичил 6-р хор-ТЭЦ 3 - Цэцэг төв" (Баруун тойрог)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.