СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-25

Өнөөдөр усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдрийг жил бүрийн долоодугаар сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас шийдвэрлэсэн юм.

Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амь насаа алдаж байна.

Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна.

2024 он гарсаар долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн /том хүн 60, хүүхэд 14/ осолдож амь насаа алдсан.

Онцгой байдлын алба хаагчид 16 хүн /том хүн 9, хүүхэд 7/-ний амь насыг авран хамгаалжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.