СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Цагдан хоригдож байсан иргэн цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх урьдчилсан оношоор нас барсан

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

461 дүгээр ангиас Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн 21 настай залуу нас барсан хэрэг гарсан. Тухайн иргэнийг хэрэгт шалгаж буй нэрийдлээр эрүүдэн шүүж, зодсоны улмаас хүний амийг егүүтгэсэн байж болзошгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлээд байгаа. Тус асуудлаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:

-Амь хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АТГ-д гомдол гаргасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүний эрх зөрчигдсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. О нь 2024 оны дөрөвдүгээр сараас цагдан хоригдож эхэлсэн. 

Долоодугаар сарын 12-ноос хэвлий, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ сарын 22-ны өдөр бие нь муудаж, Гравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн. . Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар ажиллаж байна. Хорих ангид очиход тухайн хоригдогчдын биед үзлэг хийдэг. 461 дүгээр ангиас нийт 16 удаа үзлэг шинжилгээ хийсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Янжинпүрэв Сумжав
3 сарын өмнө
116.206.83.106

хуцан биз ямарч архаг хууч өвчингүй ямарч үрэвсэлгүй эрүүл гээд онош нь олдогдохгүй эмнэлгээс гаргасан хүүхэд яагаад гэнэт цөс нойр булчирхайн үрэвсэлтэй байдгийн өмнө нь хэвтсэн эмэнэлгийн эмч нь юу ч мэдэдэгүй болж таарч байна уу өөрсдийгөө хамгаалах гэж янз янзын зүйл гаргаж ирэрх юмаа тэнэг хүн хуурч байгаа адил яргачингууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.