СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэл: Хоригдож байхдаа нас барсан иргэний хэрэгт хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан. Эл хэргийн талаар өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль хүчний байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тус асуудлыг нарийн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцно хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрээр "Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.