Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд гурван хоног үлдлээ.
Монгол Улсын шигшээ багийн тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар байгаа юм.
“Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө зургаа дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон байна.
П.Сэр-Одын хувьд өмнө 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Монголын олимпын түүхэнд хоёр удаа тугчаар сонгогдсон анхны мөн дэлхийд ч ховор тохиолын нэг юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл гурван олимпын наадамд хариуцлагатай үүрэг хүлээсэн түүх үлдэж байна.
Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм.
Монголын спортод өнөөдрийг хүртэл олимпын наадмын тугчаар хамгийн олон удаа сонгогдсон спортын төрөл нь чөлөөт бөх. 1968 онд Монгол Улсын анхны медалийг хүртэж байсан баг тамирчдаас зуны олимпын наадамд зургаан удаа тугчаар сонгогдож байжээ.
Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:
“Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/
“Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
“Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/
“Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/
“Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/
“Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
“Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/
“Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/
“Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/
“Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
“Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/
“Токио-202” О.Хулан / Сагс/ Ө.Дүүрэнбаяр /Жүдо/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
албаар ийм хужаа маягын монгол хувцас өмсгөж байгаа байх. хятадын бодлого гэж аюултай юмдаа.odoo buur mongol deel huwtsasand hurtel haldaj bh shig. ard tumen ni eserguutseed bhad umsuud ywtsan. mongol gej haragduulj bgaa zuil ni ter neg janjin malgai, turiin dalbaa 2 l bh ym bn. busad ni bol zugeer l dotor hunii huwtsas haragdnaldaa. za odoo ymar mynga heleed solih bish tsag hugastaa ch bh bish. bag tamirchiddaa amjilt husiy