СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-22

Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн бөгөөд Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530см байдаг бол өмнөх хоногоос 293 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан байна.

Бусад голууд үерийн аюултай түвшинд хүрээгүй байна. Бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд ойрын хоногуудад үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна.

Иймд малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу хоноглож, отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.