“Би Ай Эм” ХХК нь энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан импекс” ХХК-ийн хашаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт шалгагдсан юм.
Тус компанийн эздэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.