СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-22

Тайлбар: УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргаагүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

"Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ нь үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг УИХ-ын Тамгын газраас онцолж, тайлбар гаргасан байна. 

УИХ-ын Тамгын газар: 

Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд аливаа мэдээ мэдээлэл нийтлэх, түгээхдээ эх сурвалжаас нь тодруулж байхыг зөвлөж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.