Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-өөс 20км-т 2 цэгт, 43-аас 45км-т 3 цэгт нийт 5 цэгт үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэгт эвдрэл үүсжээ.
Тухайн авто замыг хариуцагч "Хөвсгөл зам" ХХК газар дээр нь шуурхай ажиллаж зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн. Ирэх өдрүүдэд замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор тухайн эвдрэл үүссэн цэгүүдэд анхааруулах тэмдэг байрлуулсан бөгөөд иргэд, жолооч тээвэрчид та бүхэн тухайн хэсгээр анхаарал болгоомжтой зорчино уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үер буулаа байгалийн гамшиг гээд байх юм замаа барихдаа стандартаар нь үерийн ус зайлуулах суваг хоолой хийж барихгүй сүржигнээд байх юм манайд ордог бороо бусад орныг бодвол хамаагүй бага ордог шүү хэдий болтол ундуй сундуй хоцрогдсон ахуйтай амьдрах вэ